Массачусеттсын технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хүний хоолойг сонсоод царайг нь зурдаг Speech2Face гэх хиймэл оюун ухааны алгоритм зохиожээ. Үүний тулд эрдэмтэд алгоритмд интернет дэх 100 мянган хүний ярианы мэдээллийг суулгажээ.

Гэхдээ тухайн хүний хоолойнд тулгуурлан зөвхөн хүйс, нас, яс үндэс зэргийг тодорхойлж ерөнхий төрхийг нь л гаргадаг байна.

Харин алгоритм олон хэлнүүд болон дуу хоолойны өнгөнөөс болоод бага зэрэг будилжээ. Жишээлбэл, Хятадаар ярьж байгаа Ази хүний хоолойг сонсгоход Ази хүний дүрсийг гаргасан бөгөөд тухайн хүн Англиар ярихад цагаан арьстай хүнийг дүрсэлсэн байна.

Мөн доод өнгөөр ярьдаг эрэгтэй хүн, чанга дуутай эмэгтэй хүнийг хоолойг сонсоод хүйсийг нь солих асуудал гаргажээ. Энэ нь алгоритмд суулгасан YouTube-ын бичлэгүүд бүх  дэлхийн бүх хүн амыг төлөөлж чадахгүйг харуулж байгааг эрдэмтэд онцолсон юм.

Image result for ai voice face

Эх сурвалж: Live science, Futurism