Хүн төрөлхтөн өвөрмөц амьдралын хэв маягт ойртохын хэрээр хүнтэй төстэй робот үйлдвэрлэл эрчимжиж байна. Эдгээр хүн дүрст роботууд таны сургууль, ажил, гэрт хэдхэн жилийн дараа л нэвтрэх юм.

Асторойд жүжигчин робот

Энэ нь анх 2003 онд бүтээгдсэнээсээ хойш илүү ухаалаг болсон бөгөөд жүжгийн зохиол уншиж, олон хэлээр ярьж чаддаг гэнэ. Мөн биед нь хүрэхэд мэдэрч хариу үйлдэл үзүүлдэг ба амьсгалдаг байна.

Угтан авагч робот Ариса Аниме

Аниме хүүхэлдэйн дүр шиг нил ягаан үс, үлэмж том нүдтэй уг роботыг THK, Aruze Gaming компани сурталчилгааны ажилдаа ашигласан юм.

Кодоморойд телевизийн хөтлөгч робот

Энэхүү робот нь мэдээ унших, шинжлэх ухааны сэдвийг тайлбарлаж олон хэлээр ярьдагаас гадна эрэгтэй хүний хоолойгоор ч ярьж чаддаг байна. Мөн ярих үед бие нь яг хүн шиг хөдөлдөг аж. Тус робот одоогоор Токиогийн шинжлэх ухаан, инновацийн үндэсний музейд байгаа ба зочдод зам зааж  цаг агаарын мэдээ уншиж өгдөг гэнэ.

Угтан авагч робот Мирай Мадока

Уг робот нь Англи, Хятад, Япон хэлээр ярьдаг бөгөөд нүд, уруулаа хөдөлгөж чаддаг байна.

Image result for mirai madoka robot

Ажилтан робот Жиа Жиа

Хятадын Хэфэй их сургуулийн бүтээсэн уг роботыг таван эмэгтэй оюутныг дуурайлган хийсэн бөгөөд нүдээ аних, толгой дохих, асуултад хариу үйлдэл үзүүлэх зэрэг хөдөлгөөн хийдэг байна. Гэвч хиймэл оюун ухааны үед бусад роботоос дутмаг гэнэ.  

Дэлхийн анхны робот иргэн София

Хонг Конгийн Хансон роботикс компаний бүтээсэн энэхүү робот нь дэлхийн хамгийн ухаантай робот бөгөөд Саудын Арабын иргэн болсон юм. София яг л хүн шиг сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг бөгөөд их хөгжилтэй аж. Мөн түүний зорилго нь хүн төрөлхтөнийг хамгаалах гэнэ.

Нина робот

Энэхүү өхөөрдөм робот нь эрүү, уруулаа хөдөлгөдөг бөгөөд 50 хөдөлгүүрээр ажилладаг байна. Түүнийг хиймэл оюун ухааны нүдний шил зүүсэн инженер удирддаг гэнэ.

Хөлбөмбөгчин робот Ария

Францын Бордау их сургуулийн бүтээсэн уг робот өнгөрсөн онд Японд зохиогдсон Роботын тэмцээнд оролцсон юм.

Робот хүүхэд

Лондоны шинжлэх ухааны үзэсгэлэнд танилцуулагдсан уг робот нүдээ анивчих, уруулаа мушилзуулах, амьсгалах, хөл, гараа хөдөлгөх үйлдэл хийдэг байна. Үүнийг эцэг эх болох хүмүүсийг сургах ажилд ашиглахад тохиромжтой гэнэ.

Сургуулийн багш робот Саяа

Ирээдүйд багшийн ажлын байр эзгүйрэх үед уг робот хүүхдэд багшлах болно. Энэхүү багш робот нь гайхах, уурлах, дургүйцэх, айх, баярлах, гуниглах зэрэг сэтгэл хөдлөл илэрхийлж чаддаг гэнэ.

Эх сурвалж: Forbes