Хүннү хорооллын Хурд группийн барилгын хашаанд үйлдвэрийн ослын улмаас насанд хүрээгүй хүүхэд амиа алджээ. Энэ талаар Лхагва гарагийн 19:20 цаг орчмын үед цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн байна.

Тухайн осол гарсан Хурд группээс энэ талаар тодруулах гэсэн боловч тодорхой хариу хэлсэнгүй. Харин ослын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэхэд “чингэлэг зөөх явцад краны тросс тасарч толгойн тус газраа цохиулсны улмаас нас барсан’ гэж тогтоогджээ.

Хохирогч нь СХД-ийн 11-р хороонд оршин суух хаягтай 17 настай У гэгч байжээ. Тэрээр Хүннү хорооллын Хурд группийн барилгын туслах ажилтан хийдэг байсан байна.

Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.