Бид тоймлоё, Та унш

2019.05.23 Пүрэв                                               30°C  2,647.76  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё


Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банк ЗГ-ын шалгалтад тэнцсэнгүй

ЗГ-аас Эрдэнэт үйлдвэр болон Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг танилцуулж, илэрсэн зөрчлийн дагуу хуулийн байгууллагад шилжүүлж байгаагаа мэдэгдлээ.

Хөгжлийн банкнаас ямар зөрчил илрэв?

Хамгийн гол нь тэд бондын мөнгийг замбараагүй зарцуулсан. Ингэхдээ зарим албан тушаалтнууд нь эрх мэдлээ ашиглаж, эргэн төлөгдөх нь тодорхойгүй зээл гаргажээ. Тус банканд Евро, Чингис, Самурай бондын ₮4.38 их наядын хөрөнгө төвлөрсөн ч ₮1 их наядын зээл эргэн төлөгдөөгүй байна. Иймээс тус банкны асуудлыг АТГ-т шилжүүлж, ТУЗ-ийг өөрчлөхөөр болов.

Эрдэнэт үйлдвэр яав?

Сүүлийн 3 жилийнх нь ажилд шалгалт хийхэд2.2 их наядын 39 зөрчил илэрсэн. Тэд 49/51%-иараа талцаж, гэрээ, ногдол ашиг нэрээр улсын мөнгийг үрэн таран хийсэн нь тогтоогджээ. Жнь: 49%-н эзэн Монголын зэс ногдол ашиг нэрээр $55.8 саяыг авсан ч татвар төлөөгүй, Дарханы хар төмөрлөг, Хөтөлийн цемент шохой үйлдвэрт гэрээний урьдчилгаа ₮103.6 тэрбумыг өгсөн байна. Сангийн сайдын хэлснээр эдгээр томоохон зөрчлүүдэд 49%-хан хариуцлага хүлээх ёстой гэнэ.


Бензиний үнэ дахин ₮80 нэмэгдлээ

Ингэснээр АИ-92 1940 төгрөгт хүрээд байна. Одоогоор үнэ нэмэгдсэн шалтгаан тодорхойгүй ч 4-р сард албаныхан Иранд тавьсан Америкийн хоригоос болж дэлхийд газрын тосны үнэ өссөн нь манайд нөлөөлсөн гэсэн юм. Гэвч өчигдрийн байдлаар дэлхийн зах зээлд баррель газрын тос $81.89 байгаа ба энэ нь 4-р сараас 0.4%-р буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн сард мөн энэ шалтгаанаар бензиний үнэ 2 удаа нийт ₮130 нэмэгдсэн юм.


АН ээлжит жагсаалаа хийнэ

АН-хан эрх баригчдын эсрэг 5/30-нд Чингисийн талбайд жагсахаа мэдэгдлээ. Тэд  У.Хүрэлсүхийн ЗГ-аас хариуцлага, шударга ёсыг нэхнэ гэлээ. АН энэ удаад зөвхөн жагсах бус 1 сарын хугацаатай улс төрийн томоохон акцуудыг хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн 4-р сард АН-хан чуулганы нээлттэй зэрэгцэн ЗГ болон УИХ тарахыг шаардан жагссан юм.


Сонгуулийн дүнгээс болж дүрвэгчид амиа хорлохыг завджээ

Австралийн Хөдөлмөрийн нам парламентын сонгуульд явбал Папуа шинэ Гвинейд байгаа 150 дүрвэгчийг хүлээн авна гэж амлажээ. Гэвч тэд ялагдсанаар 9 дүрвэгч амиа хорлох оролдлого хийсэн байна. Азаар хүний амь эрсдээгүй ч 3 хүн эмнэлэгт хүргэгджээ. Австралиас цагаачлал хүссэн Иран, Ирак зэрэг орны 1000 орчим дүрвэгч Папуа шинэ Гвинейд байгаа юм.


Хойд Солонгосын эмэгтэйчүүд Хятадад худалдагддаг

Хойд Солонгосын эмэгтэйчүүд эх орноосоо зугтах замдаа болон гэрээсээ хулгайлагдан Хятадад зарагддаг гэж Их Британий хүний эрхийн байгууллага мэдэгдлээ. Тэдний биеийг 30 юаниар үнэлүүлж, Хятад эрчүүдэд 1000-50 мянган юаниар эхнэр болгон худалддаг байна. Мөн бага насны охидоор веб камераар секс үйлчилгээ үзүүлдэг ба хохирогчдын дийлэнх нь 12-29 настай байгаа юм. Хятадын хүний наймааны гэмт бүлэглэлүүд эмэгтэйчүүдийг зарж жилд $100 саяыг олдог гэнэ.

Таны сонорт


Image result for lamp icon Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр