Археологичид 1987 онд Шотландын Ачаваничын булшнаас гаргаж авсан 4250 жилийн настай эмэгтэй хүний шарилын ДНХ-г судалж үзээд бодит царайг нь гаргажээ.

Ава гэж нэрлэсэн уг эмэгтэй өнөөгийн Зүүн Европын бүсгүйчүүдтэй төстэй хар үс, хүрэн нүдтэй байсан гэнэ. Мөн түүнийг төрөхөөс өмнө гэр бүлийнхэн нь Хойд Европоос дүрвэж ирсэн байж магадгүй гэж археологичид таамаглажээ.

Харвардын анагаах ухааны сургууль, Лондоны Байгалийн түүхийн музейн ДНХ-ын шинжилгээнээс үзэхэд Ава багадаа өвдөж байсан бөгөөд хожим эдгэж идэвхтэй амьдарсан байна.

Мөн тэрээр нэлээд өндөр байсан ба шарилаас нь үхрийн яс олдсоноос үзэхэд мал аж ахуй эрхэлдэг байсан аж. Хүрлийн зэвсгийн эхэн үед амьдарч байсан тэрээр 18-25 настай байхдаа нас барсан байх магадлалтай гэнэ. Түүний булш бусдаас өөрөөр оршуулагдсан байсан ба зөвхөн цөөн хэдэн хүнийг нь ийм байдалтай оршуулдаг байжээ.

Эх сурвалж: CNN, Metro