Шинэчилсэн 18:45- Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал 18:45 минутад дуусаж, шүүг яллах дүгнэлтээ уншлаа. Шүүхээс хэргийг прокурор руу буцааж, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүллээ. хуульд зааснаар Нийслэлийн прокуророос шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тав хоногийн дотор эсэргүүцэл бичих эрхтэй байна. 

Төв аймаг дахь сум дундын шүүхэд болж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын найман хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Б.Хурц нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Албаныхны зүгээс нотлох баримттай нэгд нэгэнгүй нягталж байгаа учир шүүх хурал олон хоног үргэлжилж байгаа гэх тайлбарын хийж байна.  

Шүүх хурал хаалттай үргэлжилж байгаа учир нарийн мэдээлэл байхгүй хэдий ч өнгөрсөн Баасан гарагт нотлох баримтыг нягтлах ажил дууссан юм. Ингэснээр өнөөдөр улсын яллагч ялын дүгнэлтийг уншина. Шүүх хуралд Төв аймгийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар  оролцох гэнэ. 

Б.Хурц нарын шүүгдэгчдийн өмгөөлөгчид хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаа ба шүүхээс Б.Хурц нарыг яллах, хэргийг цагаатгах эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурван шийдвэрийн аль нэгийг л гаргах юм.