Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй байдаг.

Энэ хүрээнд мэдүүлэг гаргавал зохих 40.800 орчим албан тушаалтны 33.600 орчим нь хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчилжээ. Уг ажил одоогоор улсын хэмжээд 84.1 хувьтай байна.

Тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүн 36, Дэд сайд долоо, Яамдын төрийн нарийн бичгийн дарга дөрөв, Агентлагийн дарга 18, Монгол улсаас гадаадад суугаа элчин сайд, консул 27,  бусад 59 албан тушаалтан мэдүүлгээ гаргажээ.

Төрийн болон нутгийн захиргааны ХЗДХЯ, ЗТХЯ, ЭХЯ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурор, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Сүхбаатар, Архангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд 85-иас дээш хувьтай байна.

Сануулбал, НЗДТГ-ын газрын дарга Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нар 2016, 2017 оны ХОМ-д зарим хөрөнгө орлогоо мэдүүлээгүй учир ажлаас нь чөлөөлсөн юм.