Энэ үеэр тэрээр иргэд төрийн үйлчилгээ авахын тулд шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлдэг асуудлыг хөнгөвчлөх үүднээс иргэний үнэмлэх нэхэхгүйгээр хурууны хээгээр бүх үйлчилгээг хүргэдэг байх үйлчилгээг эхлэн нэвтрүүлж байгаагаа мэдэгдлээ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаарддаг байна.

Мөн иргэдэд хамгийн их чирэгдэл учруулдаг банкны төлбөр тооцоог ганц Улаанбаатар банкаар бус бусад банкууд болон пос машинаар төлөх боломжийг бүрдүүлж, нэг цонхонд нэг үйлчилгээ бус аль ч цонхонд очсон бүх төрийн үйлчилгээг үзүүлдэг болгоно гэдгийг Хотын дарга мэдэгдлээ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд АТГ, Засгийн газрын хоёр агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 225 албан хаагч 325 төрлийн төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Мөн төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх үүднээс банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг хамт бүрдүүлэн ажиллаж байна.

Дашрамд дурдахад, нийслэлд СБД, ХУД, БЗД, СХД-ийн хүн ам ихээр төвлөрсөн газруудад төрийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төв үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Зураг: НЗДТГ