БСШУСЯ болон Шадар сайдын хамтарсан тушаалаар өнгөрсөн оноос эхлэн гуравдугаар сарын 15-ныг Хүүхэд-хэрэглэгч Үндэсний өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулаг өчигдөр БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, ШӨХТГ, JCI impact зэрэг зургаан байгууллага хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” арга хэмжээг зохиолоо.

Мөн Хүүхдийн сурч хүмүүжих орчин, Хүүхдийн хоолны шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүн, Мэдээллийн аюулгүй байдал, телевиз, цахим орчин дэх хүүхэд хамгаалал гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийж, холбогдох албаныхан байр сууриа илэрхийллээ.

Зураг: БСШУСЯ

Энэ хүрээнд БСШУСЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ХНХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл гэсэн байгууллагууд хүүхдийг мэдээллийн сөрөг нөлөөнөөс хамгаалах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд дээрх байгууллагууд телевиз, цахим орчинд хүүхдийн төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий контент, кино, зар сурталчилгаанаас хүүхдийг хамгаалан хамтран ажиллах гэнэ.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Эх оронч худалдан авалтыг дэмжих зорилгоор Аж үйлдвэрийн зөвлөлтэй БСШУСЯ санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн агуулга нь хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн болон хоол хүнсийг чанартай үйлдвэрлэж, нийлүүлэхэд анхааран ажиллах юм.

Энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сурталчилсан үзэсгэлэнг хүүхэд багачууд, эцэг эх олон нийтэд толилуулсан байна.