Гүүгл компаний эзэмшдэг YouTube сайт нь хүүхдийн онлайн орчны аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргээр Америкийн худалдааны комисст 170 сая долларын торгууль төлөхөөр боллоо.

Бичлэг хуваалцдаг YouTube сайт нь сурталчилгаа байршуулахдаа эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр 13 хүртэлх насны хүүхдийн мэдээллийг цуглуулсан хэрэгт холбогдсон юм.

Тухайлбал, тоглоом үйлдвэрлэгч компани YouTube сувгаараа дамжуулан бичлэгийг нь үзсэн хүүхдүүдэд өөрийн бүтээгдэхүүний сурталчилгааг явуулдаг байна. 

Харин YouTube сайтын зүгээс хамтран ажиллагч байгуулагууддаа 13-аас доош насны хэрэглэгчгүй учир хүүхдийн онлайн орчны аюулгүй байдлын хуулийг мөрдөх шаардлагагүй гэж хэлдэг байжээ. 

YouTube-ээс гадна бичлэг хуваалцдаг ТикТок аппликейшн өнгөрсөн хоёрдугаар сард хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг зөрчсөний улмаас 5.7 сая долларын торгууль төлсөн юм. 

Эх сурвалж: BBC, CBS