Энэ хүрээнд төр захиргааны удирдлагууд болон хүүхдийн байгууллагын төлөөллүүд Их зохиолч Д.Нацагдоржын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна.

Хүүхдийн байгууллагыг 1925 оны  тавдугаар сарын найманд Их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй юм.

Энэхүү холбоо нь Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад анхааран ажилладаг байжээ.

Зураг: Ulaanbaatar.mn

Монголын хүүхдийн байгууллага нь,

  • 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо
  • 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл
  • 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
  • 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр өргөжин тэлсэн түүхтэй.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын асуудлаар мэргэшсэн 60 гаруй ТББ байгууллага ажилдаг байна.