Засгийн газраас хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох шийдвэр гаргасан юм. Оны эхний хагасын байдлаар 790 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ.

Харин Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуулийг тавдугаар сарын 30-нд баталсан юм.

Хуульд  “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заажээ.

Үүний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг энэ есдүгээр сарын нэгнийг хүртэл зохиохоор болжээ.

Иргэд судалгаатай холбоотой мэдээллийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах юм байна.