Хятадын Шэнжэн хотын халдвар судлаачид коронавирус хүүхдүүдэд шинж тэмдэггүйгээр халдварлаж байгааг тогтоожээ. 

Тус судалгаанд 391 халдвартай иргэд, тэдний 1286 ойр дотны хүмүүс багтсан байна. Тус судалгаагаар халдвартай хүмүүсийн ойр дотны хүмүүст вирус хэрхэн тархаж байгааг олох зорилготой байсан юм.

Судалгаанд орсон хүүхдүүдийг ажиглахад, тэд томчуудтай ижил хэмжээгээр вирус туссан байсан ч ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна. 

Мөн тэдний тооцоолсноор вирусээр халдварласан хүнтэй нэг байшинд амьдарвал өөр газар халдвартай хүнтэй байснаас зургаа дахин хурдан халдварлах магадлалтай юм. 

Судлаачид одоо хүүхдүүд халдвараар маш хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа шалтгааныг судалж байна.

Өнөөдрийн байдлаар 86 улсад 98420 халдвартай хүн илэрч, 3385 хүн нас баржээ.

Эх сурвалж: Nature, Guardian