Шадар сайд болон БСШУСЯ-ны сайдын хамтарсан тушаалаар гуравдугаар сарын 15-нд Олон улсын хэрэглэгчийн өдрийг жил бүр тэмдэглэж байна.   

Энэ жилийн хувьд Хүүхэд хэрэглэгч-Хүүхдийн эрүүл мэнд, цэвэр орчин сэдвийн хүрээнд гуравдугаар сарын 15-30-нд  зохион байгуулана. 

Гэхдээ үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэглэгчийн зөв хэрэглээг гэр бүлд нь хэвшүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүргэнэ. 

Сануулбал, өнгөрсөн оны байдлаар 12-17 насны 1300 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болжээ. 

Хуулийн байгууллагаас явуулсан судалгаагаар хохирогчдын 19.2 хувь нь хойд эцэгтээ, 15.2 хувь нь зүс таних нэгэнд, 14.4 хувь нь хөршийнхөө хүнд, үлдсэн хувь нь авга, үеэл болон хүргэн ахдаа хүчиндүүлсэн байна.