НЗДТГ-аас Хотын даргын байгуулсан захирамжийн дагуу иргэнээс ирүүлсэн гомдлоор БГД-ийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй Монгол маамуу цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Монгол маамуу цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн, боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн зэрэг нь тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа.

Сануулахад тус цэцэрлэгийн багш 10-р сард ой арван сартай охиныг памперсандаа бааснаас үүдэн бөгсийг нь угаах нэрийдлээр халуун усанд оруулж, бөгсөн биеийг нь шалзалсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан юм.