НИТХ-ын өнгөрсөн оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохиодог юм.

Сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт зохиогддог уг өдөрлөг энэ сарын 17-нд 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, 6 буудлын Оргил салбаруудад зохиогдоно.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөний үеэр иргэд ихэвчлэн газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг асуудлаар тусламж авдаг байна.