Таны оффист хүмүүс ирдэг хамгийн энгийн шалтгаан юу вэ?

Тэдний ихэнх нь санхүүгийн асуудал, араар тавилт зэрэг асуудлаас болж ирдэг. Гэхдээ миний бодлоор эдгээр том асуудал нь маш олон жижиг асуудлуудаас үүсэлтэй. Тэд жижиг асуудлыг эхэндээ тоодоггүй ч хосуудын харилцаа дордох тусам асуудал томорч эхэлдэг. Бүх хүмүүс гэрлэхдээ аз жаргалтай болно гэж боддог. Хэн ч салах зорилготой гэрлэдэггүй. Америкийн нэгэн алдартай зохиолд Нэгэн хүнээс яаж дампуурсан талаар нь асууж байгаа тухай өгүүлдэг. 

Тэрээр "Би бусад бүх хүмүүс яаж дампуурдаг шиг л дампуурсан. Эхлээд бага багаар дараа нь нэг дор” гэж хэлсэн байдаг. Би гэрлэлтийг ч мөн иймэрхүү байдлаар нурдаг гэж боддог.

Та гэрлэх гэж байгаа хүмүүст ямар зөвлөмж өгөх вэ?

Маш сайн бод. Машин авч байгаа юм шиг бод. Зарим хүмүүс машин авахдаа гэрлэлтээсээ илүү санаа зовдог. Хэн нэгнээс ямар машинтай болохыг хүсэж байна вэ? гэж асуувал Феррари, Форд, Ламборгини гэж хариулах болно. Гэхдээ тэдэнд та амьдралынхаа туршид зөвхөн энэ машинаа хэрэглэх болно гэвэл өөр. Одоо тансаг машинтай болох хүсэлтэй байгаа ч хүүхэдтэй болохоор тансаг машин төвөгтэй санагдаж эхэлнэ.

Гэрлэлт ч мөн адил. Залуу насандаа та царай сайтай, хамт байхад хөгжилтэй хүнтэй байхыг хүснэ. Гэхдээ нас ахих тусам чадварлаг, найдвартай эсрэг хүйстнийг хайж эхэлнэ. Тиймээс та ирээдүйнхээ талаар маш сайн бодох хэрэгтэй. 

Дараагийн зөвлөмж нь "Би энэ хүнтэй гэрлэснээр миний ямар нэгэн асуудал шийдэгдэх үү? гэж өөрөөсөө асуу. Миний бодлоор хүмүүс иймэрхүү асуултуудыг асуухгүйгээр гэрлэх гэж яараад байна.

Гэрлэлт заавал ямар нэг асуудал шийдэх ёстой гэдэг нь надад буруу санагдаж байна. Заавал ямар нэгэн хоосон зүйл нөхөх гээд байгаа юм шиг?

Мэдээж таны зөв. Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл хүмүүс гэрлэлтийг тогтсон насанд хийдэг зүйл гэж боддог. Үүнд, бусад хүмүүс ч маш их нөлөө үзүүлдэг.

Магадгүй та хэн нэгэнтэй 4, 5 жил үерхэж байгаад, "Бид гэрлэх сонирхолгүй байна" гэвэл хүмүүс янз бүрийн асуулт асууж эхэлнэ. "Яагаад? Юу нь болохгүй байгаа юм бэ? Та хоёр асуудалтай байна уу? Хэн нэгэн чинь өөр хүнтэй болсон юм уу? гэх мэт. Миний дээр хэлсэнчлэн гэрлэлтээс ашиг хайх нь зөв зүйл. Гэрлэлт бидний харилцааг яаж дээшлүүлэх вэ? Зүгээр ганцаардмал байдлаас салах хүсэлтэй бол гэрлэсний дараа ч ганцаарддаг олон хүмүүс байдгийг санах хэрэгтэй. 

Та яагаад гэрлэхийг хүсээд байгаа юм бэ? Гэр бүлээс чинь дарамт үзүүлээд байна уу? Танай улсын соёлд гэрлэх шаардлага байна уу? Гэрлэснээр бидний харилцаа ямар нэгэн байдлаар бэхжих үү? Энэ асуудлуудын талаар бодож үзэхэд танаас юу ч унахгүй.

Та салалтын талаар бодож байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Юун түрүүнд би тэдэнд өөрсдийнх нь эрх болон хариуцлагын талаар ярьж өгдөг. Таны амьдралын хамгийн нөлөөтэй зүйлсийн нэг бол гэрлэлт. Таны эзэмшлүүд өөрчлөгдөнө, танд янз бүрийн шинэ хариуцлага үүснэ, тантай холбоотой тоо томшгүй хуулиуд өөрчлөгдөх болно. Хамгийн харамсалтай нь гэрлэсэн хүмүүс энэ талаар маш сул мэдлэгтэй байдаг. Тиймээс би эхлээд тэдэнд яг ямар асуудалд орооцолдсон талаар нь хэлж, салахгүй байх талаар зөвлөгөө өгдөг. 

Та номондоо фэйсбүүкийг "араар тавилтын гол шалтгаан" гэж хэлсэн. Сошиал хэрэглээнээс болж хэр салалт үүсэж байна вэ?

Image may contain: 1 person, standing, suit and text

Одоо энэ маш том асуудал болоод байна. Сошиал сайтууд араар тавилтанд зуун хувь ямар нэгэн байдлаар нөлөөтэй байдаг. Энэ сайтуудыг ашиглан гэрлэсэн хүнээсээ өөр хүнтэй харьцах нь хэтэрхий амархан болсон. Тухайлбал, Фэйсбүүк танд өөр хүнтэй харилцаа үүсгэх маш их шалтгааныг гаргаж өгдөг. Ихэнх хүмүүс энэ төрлийн сайтад хамгийн аз жаргалтай мөчүүдээ хуваалцдаг. Бид сошиал сайтаас хүмүүсийн энгийн амьдралыг олж хардаггүй. Ингээд эхнэр эсвэл нөхөр тань анхаарал хандуулахгүй байгаа үед Фэйсбүүк дээрх хэн нэгний аз жаргалтай мөчийг харснаар өөрийнхөө амьдралыг голж эхэлнэ. 

Би танаас хамтрагчаа өршөөж, үүссэн дургүйцлээ бөөгнөрүүлэхгүй байх талаар асуух гэсэн юм. Та үүний талаар номондоо маш их бичсэн байсан?

Миний өмнө нь хэлсэн жижиг зүйлс том асуудал болдогтой ижил. Хэзээ ч том асуудлууд салалтад хүргэдэггүй. Дандаа л жижиг зүйлүүд байдаг. Нөгөө хүнээ тоохгүй байх, ядаргаатай санагдсан үедээ гаргадаг царай, заримдаа усан орчихоод баннаа цэвэрлэхгүй орхих зэрэг. Би номондоо эдгээр асуудлуудаа шууд шийдэж бай гэж зөвлөсөн. Хэрэв тэгж чадахгүй бол эхнэр нөхрийн хоорондох зай улам өргөсөж, буцааж засахад хэтэрхий хэцүү болж эхэлдэг. 

Та мөн харилцаанд нэг нь муу нөгөө нь сайн гэсэн ойлголт байдаггүй, хоёр тал алдаагаа давтсанаас болж салалтад хүрдэг гэсэн?

Бид бүхэнд сайн ба муу талууд байдаг. Заримдаа хорвоо дэлхий гэрлэлтийн эсрэг байхаар бүтээгдсэн юм шиг санагддаг. Бидний анхаарлаа хандуулах хэрэгтэй зуу зуун зүйлс бий. Энэ дунд эргэлдсээр эхнэр эсвэл нөхрөө мартаж эхэлдэг. Эхлээд нэг өдөр тоохгүй байхад гайгүй байх гэж бодно. Ингээд нэг өдөр нь хоёр болж, дараа нь гурав болж, төд удахгүй нөгөө хүнээ хүндлэхээ больж эхэлнэ. 

Та ажлаасаа болж хайрыг өөрөөр харж эхэлсэн үү?

Би хүмүүс хайранд хэр их ач холбогдол өгдгийг ойлгосон. Бид анх гэрлэхдээ янз бүрийн давааг давдаг ч гэрлэснийхээ дараа хэтэрхий хайнга болдог. Миний бодлоор хүн маш хурдан хайртай болдог бол эсрэгээрээ маш удаан хайргүй болдог. Энэ нь жин нэмэхтэй маш төстэй. Та нэг өглөө сэрээд 20 килограмм нэмчихсэн байдаггүй. Өдөр болгон өөх тостой хоол идэж, хөдөлгөөн хийхгүй явснаар жин нэмнэ. Хайрын хувьд мөн л ижил. Та маш хурдан хэн нэгэнд дурлаад дараа нь харилцаан дээрээ ажиллахгүй бол гэрлэлт бага багаар нурж эхэлнэ. Хэрэв харилцаан дээрээ тууштай ажиллавал миний оффист хэзээ ч ирэх шаардлагагүй болно. 

Эх сурвалж: Vox