УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орны хүнийг сонгох нөхөн сонгуулийн товыг зарлах тухай зургадугаар сард хэлэлцэж аравдугаар сарын долоонд зохиохоор тогтсон юм. Гэвч нэр бүхий хуульчид нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын 62-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэцэд хандсан байна.

Тодруулбал, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй хуулийн зөрчил гарсан, Сонгуулийн тухай хуулийн 41.1 ,41.2 дахь заалт буюу зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

Улмаар тус гомдлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Одоогоор дунд суудлын хуралдаан хэзээ болох нь тодорхойгүй ч Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар авах шаардлагатай албан бичгийн хариуг наймдугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг хүссэн байна.

Хэрэв Цэцийн шийдвэр гомдол гарсан хуульчдын талд гарвал аравдугаар сард товлогдсон нөхөн сонгууль хойшлох юм.

Цэцийн дунд суудлын хуралдаантай холбоотой СЕХоос тайлбар хүсэлт,