Америкийн Оклахома мужийн шүүх Коди Грегг гэх орон гэргүй эрд кокайн биедээ авч явсан хэргээр 15 жилийн хорих ял оноожээ. Гэвч лабораторийн шинжилгээгээр энэ нь хар тамхи биш гэж тогтоогджээ. 

Тодруулбал, сэжигтний биедээ авч явсан уг нунтаг цагаан зүйл нь хүнсний агуулахаас авсан хуурай сүү байсан гэнэ.

Греггийг өнгөрсөн наймдугаар сарын 12-нд урдаа гэрэлгүй унадаг дугуйтай явж байхад нь цагдаа зогсоосон байна. 

Энэ үед тэрээр хурдтай явж байсан учир огцом тормозлож дугуйнаасаа унасан ба цагдаа үүргэвчнээс нь нунтаг цагаан зүйл илрүүлжээ. Улмаар цагдаа нар Греггийг хууль бус хар тамхи наймаалсан хэргээр баривчилсан ба өнгөрсөн Баасан гарагт сулласан байна. 

Эх сурвалж: KTUL, CNN