Тэгвэл үнэртэй ус худалдаж авахаасаа өмнө анхаарах зүйлсийг хүргэе.

  • Үнэтэй брендийн ус маш хямдхан байвал хуурамч л гэсэн үг шүү дээ.
  • Ялангуяа интернетээр худалдан авалт хийх гэж байгаа тохиолдолд тухайн хүн өмнө нь худалдаж авсан үнэртнээ зарж байгаа гэвэл сайтар шалгаж үзээрэй.
  • Хэрэв боломжтой бол худалдан авалт хийхээсээ өмнө оригинал үнэртний зураг, өмнө нь худалдаж авч байсан бол савтай нь харьцуулаарай.

Хуурамч үнэртнийг таних аргууд,

  • Гадна сав баглааг нь сайтар ажигла. Сайн чанарын үнэртэй усны гялгар боодол чанга байдаг. Харин дуураймал бүтээгдэхүүний гялгар боодол тийм ч чанга ороогдоогүй байдаг гэнэ. Хэрэв боодол нь бохир бөгөөд сул байвал гарцаагүй тэр ус хуурамч.
  • Үнэртэй усны хайрцаг доторх скотч, цавуу зэргийг ажиглаарай. Хэрэв хайрцагт их хэмжээний цавуу, скотч байвал тухайн бүтээгдэхүүн асуудалтай гэсэн үг юм.
  • Хайрцгийг хийсэн материал нимгэн байвал хуурамч гэсэн үг. Учир нь ямар ч өндөр чанартай гоо сайхны компани сав баглаа боодолдоо чанартай материал ашигладаг юм.
  • Үг үсгийг нь нягтлаарай. Үсгийн хэвлэгдсэн байдал, үгийн алдаа зэргийг сайтар нягтлахыг хичээ.
  • Савны бар кодыг ажиглаарай. Бар код нь үнэртэй усны ёроолд байдаг бөгөөд хэрэв хайрцагны хажуу эсвэл дээд талд байвал, тэр ч бүү хэл баркодгүй байвал тухайн үнэртэн хуурамч гэсэн үг юм.
  • Үүнээс гадна хайрцган дээрх код, шилэн савныхтай таарч байгаа эсэхийг шалгаарай.
  • Эцэст нь үнэртний шилэн савны гадаргуу гөлгөр эсэх, бүтээгдэхүүний найрлагыг анхаараарай. Чанар муутай үнэртэй усны сав болхи хийцтэй байдаг бөгөөд найрлагад нь байгалийн гаралтай орц бага ихэвчлэн олон төрлийн химийн бодис орсон байдаг. Харин чанартай ус савны хийцээс авахуулаад орцонд хүртэл асар их ажиллагаа орж, олон төрлийн байгалийн болон цэцэгсийн үнэр шингэсэн байдаг гэнэ.

Эх сурвалж: abcnews, wikihow