Америкийн хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд хоёр дахь өдрөө уналаа. Тухайлбал, Дов Жонесын салбарын индекс 546 нэгж буюу 2.1 хувиар буурч 25.052 нэгжид хаагдлаа. Ингэснээр сүүлийн хоёр өдрийн дотор нийт таван хувиар буюу 1300 нэгжээр унасан үзүүлэлттэй байна.

Мөн S&P 500 индекс 2.1 хувиар унасан нь зургаа дахь өдрөө дараалан буурч байгаа явдал юм. Уг индексийн хамгийн удаан хугацааны уналт 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тохиож байжээ.

Үүнээс гадна Насдак индекс 1.3 хувиар унасан байна.

Эдгээр гурван индекс энэ долоо хоногт тус бүр тав гаруй хувиар буурсан нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн тааруу үзүүлэлт юм.

Америкийн хөрөнгийн зах зээлийн ийнхүү тогтворгүйжих болсон нь тус улсын, Хятадтай эхлүүлсэн худалдааны дайнаас үүдэлтэй бөгөөд уг асуудлаар Их 20 улсын эдийн засгийн сайд нар болон төв банкны төлөөлөгчид Индонез улсад Пүрэв гарагаас эхлэн хоёр өдрийн уулзалт хийж байгаа юм.

Мөн Хятад, Америкийн төрийн тэргүүн нар ирэх сард Аргентинд болох Их 20-ын уулзалтын үеэр худалдааны дайныг зөөллөх талаар яриа хэлэлцээр хийх гэнэ.

Эх сурвалж: NHK, CNN