Зөвлөгөөнд ЗГХЭГ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон салбарын эрдэмтэн судлаачид оролцжээ.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг 10 улсын тоонд ордог ба нийт хүн амын амьжиргааны 80 гаруй хувь нь цаг уурын нөхцөл байдлаас шууд хамааралтай гэдгийг БОАЖЯ-ны сайд Д.Цэрэнбат онцолсон байна.

Үүнээс сэргийлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг  бүрдүүлэх, тогтвортой МАА-н менежментийг нэвтрүүлэх, хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг сааруулах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах зэрэг асуудалд холбогдох байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай гэнэ.

Монгол улсын хувьд дэлхийн бусад улс орнуудын адил уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулж, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг 2011 онд УИХ батлан гаргасан байна.

Сануулбал, Дэлхийн дулаарал 2030 онд аюултай хэмжээнд хүрнэ гэж НҮБ мэдээлсэн юм. Ийнхүү дэлхийн температур 1.5 градусаас илүү халбал байгалийн гамшиг ихсэх гэнэ.