Бид тоймлоё, Та унш

2019.06.21 Баасан                             32°C   2,656.10  Сайн нөхөртэй нөхөрлөнө

Чухлыг тоймлоё


9 хүүхэд хар тамхины хэргээр шалгагдаж байна

Он гарсаар 186 хүн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаагийн 86% нь 18-35 насныхан гэж ЦЕГ-аас мэдэгдлээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн 50% нь эрхэлсэн тодорхой ажилгүй байна.

Зөвхөн УБ-т биш…

Сүүлийн үед хар тамхины хэрэг орон нутагт хүрээгээ тэлэх хандлагатай байгаа ба Эрдэнэтэд 7, Сэлэнгэ, Булган, Төв, Дорнод, Өмнөговь аймагт тус бүр 1 хэрэг бүртгэгджээ. Мөн Нигер, Солонгос, Франц, Энэтхэгийн иргэд нийт ₮968 саяын үнэ бүхий хар тамхийг шуудангаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг шалгагдаж байна.

Бар, цэнгээний газар хар тамхичдын “оффис”

Бар, цэнгээний газраар үйлчлүүлж байсан 795 хүнд шалгалт хийхэд 48-оос нь 2.1 кг канабисс, 18 гр тоосонцор, 7.6 гр шавар, 290 ш анданте, 3 ш морфин илэрсэн байна. Эмч нарын хэлснээр хар тамхи нь бүх эрхтэнг цусан хангамжийн дутагдалд оруулж, эргэж сэргэхгүй үхжил үүсгэдэг байна. Эмчилгээ нь маш өндөр зардалтай хэдий ч эд эрхтэн хэзээ ч бүрэн эдгэрдэггүй гэнэ.


“Худалч” ААН-ийн эрхийг цуцаллаа

Нөхөн сэргээлт хийх журамтай Эвлэрлийн гэрээгээр Шувуун фабрик орчимд Туул гол дагуу хайрга олборлож байсан 34 компаний эрхийг цуцаллаа. Эдгээр компаний эрхийг 2018 онд цуцалсан ч нөхөн сэргээлт хийнэ гэх шалтгаанаар үйл ажиллагаа явуулсаар байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл 1 ч нөхөн сэргээлт хийгээгүй учир техник, хэрэгслийг хурааж, мэргэжлийн хяналт, цагдаагийн хяналтад нөхөн сэргээлтийг хийлгэхээр боллоо. Хайрга олборлодог ААН-үүд өдөрт 400 машинаар хамгийн багадаа 5 удаа ачилт хийдгээс болж тоосжилт ихээр үүсэж, Бөхөг, Түргэн гэх 2 гол ширгэж, иргэд уух усгүй болжээ.


+55 градус бүгчим машин

Ойрын өдрүүдэд +30 градус давж халах төлөвтэй байгаа тул бага насны хүүхдийг машинд түгжиж орхихгүй байхыг зөвлөж байна. Учир нь зуны улиралд түгжээтэй машин доторх температур гаднах орчноос 20-30 градусаар нэмэгддэг. Жнь: гадаа +25 градус дулаан байхад машин дотор 45-55 градус хүрдэг гэнэ. Ийм машинд хүүхдийг 5-10 минут түгжиж орхиход агааргүйдэж, ухаан алдах, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй байна.


Интерполын ерөнхийлөгч асан хэргээ хүлээлээ

Мэн Хонгвей 2005-2017 онд $2 саяын авлига авсан гэдгээ хүлээсэн ба түүнд оноох ялын хэмжээг Тяньжин хотын шүүх тогтооно. Тэрээр 2018/9 сард Францаас эх орондоо ирээд баривчлагдсан юм. Улмаар түүнийг албан тушаалаас нь огцруулж Коммунист намын гишүүнчлэлийг хураажээ. Харин Мэн Хонгвейгийн эхнэр үүнийг улс төрийн хуйвалдаан гэж үзэн Францаас улс төрийн орогнол хүссэн юм.


Дэлхийн 3-р дайн эхлэх үү?

Америкийн тэнгисийн цэргийн дрон Хормузын хоолой дээгүүр нисэж явсныг Иран устгажээ. Иран үүнийг тагнуулын зорилготой гэж үзсэн ба улсынх нь аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд дайн хийхэд бэлэн гэв. Харин Америкийн тал уг дрон зэвсэггүй хяналтын төхөөрөмж бөгөөд Ираны нутаг дэвсгэр дээгүүр бус ОУ-ын нислэгийн замаар явж байсан гэжээ.

Таны сонорт


Image result for eat yogurt icon Эрчүүд 7 хоногт 2 удаа тараг идэх нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Харин тараг эмэгтэйчүүдэд нөлөө үзүүлдэггүй байна.

Сэтгэх цаг


Image result for thinking iconОУ-ын нислэгийн журамд 2 төрлийн зорчигчийг ойролцоо суухыг хориглосон байдаг. Энэ ямар зорчигчид вэ?

/Өмнөх бодлогын хариу: Хэдэн ч цаг биш. Учир нь ханыг 10 хүн аль хэдийн барьчихсан/

Өдрийн тойм Сошиал   


  

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр