НМХГ-аас Баянгол дүүрэгт байрлах Хүрмэн эмийн сангийн үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчлийн дагуу үйл ажиллагааг түр зогсоосон байна. 

Тус эмийн сан нь Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн Эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хаяг байршилд ажиллаагүй юм. Мөн үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь тодорхойгүй жор-40, жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулсан зэрэг зөрчлүүд илэрсэн тул Зөрчлийн тухай хуулиар ага хэмжээ авчээ.

Ийнхүү хаяг шошгын зөрчилтэй нийт 600 ширхэг цаасан ууттай жор-40, жор-50 эмийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах хугацаа тодорхойгүй усан эмийг газар дээр нь устгасан байна. 

Сонирхуулбал, өнгөрсөн оны байдлаар нийслэлд 1100 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа ба эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох эрхийг комиссын хурлаар шийдвэрлэдэг юм.