Эх үрсийн баярыг угтан Хүүхдэд зориулав-2019 үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны 09:00-18:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Тус үзэсгэлэн худалдаа нь хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж, борлуулалтыг дэмжих зорилготой байна. Хүүхдэд зориулав үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулагдах юм. Үүнд:

  • Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн;
  • Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах;
  • Хүүхдийн хоол, хүнс өдөрлөг;
  • Хүүхдийн зуслангуудын өдөрлөг;
  • Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр;
  • Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн Хэрэглэгчийн булан;
  • Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ;
  • Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан;
  • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж сэдэвт хэлэлцүүлэг;
  • Хүүхдүүдийг хүнс, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах;
  • Холбогдох бусад.

Тиймээс энэхүү үзэсгэлэнд оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг энэ сарын 23-ны 17:00 цаг хүртэлх хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын cooperation@mongolchamber.mn, Монголын хүнсчдийн холбооны mfia_ngo@yahoo.com цахим хаягаар бүртгэж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчид:

  • Үзэсгэлэн худалдаанд оролцогчийн хураамж төлөхгүй;
  • Үзэсгэлэн худалдааны хугацаанд төв тайзан дээр өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, төрөл бүрийн эвэнт арга хэмжээ зохион байгуулах;
  • Хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай худалдаа зохион байгуулах;
  • Дараах номинацид бүтээгдэхүүнийхээ нэр дэвшүүлэх:
    • Хүүхдэд зориулав Гран при;
    • Хүүхдэд зориулав Экспортын шилдэг бүтээгдэхүүн;
    • Хүүхдэд зориулав Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн;
    • Хүүхдэд зориулав Шинэ бүтээгдэхүүн.
  • Үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион байгуулах Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж хэлэлцүүлэгт оролцох.
  • Үзэсгэлэн худалдааны дараа гарах Хүүхдэд зориулав бүтээгдэхүүний каталогид нэрийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй оруулах