Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, төөрсөн хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал, Чингисийн талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрчээ.

Цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж төөрсөн 127 хүүхдийг 15 минутаас хоёр цагийн дотор эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн ѳгсөн байна. Харин хоёр хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, нэг хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн ѳгчээ.