Монголын хүүхдийн ордон өдгөөгөөс 61 жилийн өмнө Пионер сурагчдын төв ордон байгуулагдсан түүхтэй.  Тухайн үед токарь, слесарь, мужаан, зохион бүтээх, баримал, сийлбэр, оёдол, хатгамал, залуу байгальч, фото зураг, утга зохиол, дуу бүжиг, хөгжим, спортын зэрэг 43 дугуйланд 4000 гаруй хүүхдийг сургажээ. 

Харин өдгөө 100 гаруй багш ажилтантай ба 130 мянга гаруй төгсөгчидтэй болсон байна. Ингээд Монголын хүүхдийн ордны түүхэн гэрэл зургийг сонирхуулья.