Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын ялгаралтад хоногийн био хэмнэл чухал нөлөөтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тодруулбал, 21:00- 22:00 цагаас эхлэн нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. 

Тиймээс хүүхдийг энэ үед унтуулж хэвшүүлэх нь өсөлтийн дааврын ялгарлыг нэмэгдүүлж, өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлнө. Өсөлтийн даавар нь дунд чөмөг ясны өсөлтийн бүсэд очиж үйлчилснээр хүүхэд өндөр болдог байна.

Мөн энэхүү даавар нь өөхний эс дэх триглицеридийг задалж өөхний хүчил болгох, булчингийн эдийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг учир өөхийг шатааж, булчин үүсгэдэг гэнэ. Иймд фитнессээр хичээллэж буй хүмүүст эрт унтаж амрахыг зөвлөдөг байна.

Эрдэмтэд хүний унтах ёстой цагийг тогтоохдоо,

  • Дөнгөж төрсөн нярай 22-23 цаг
  • 2-4 насны хүүхэд /дунджаар/ 15-16 цаг
  • 4-7 насны хүүхэд /дунджаар/ 11-12 цаг
  • 8-10 насны хүүхэд 10-11 цаг
  • 11-12 насны хүүхэд 10 цаг
  • 13-14 насны хүүхэд 9.5 цаг
  • 15-16 насны хүүхэд 9 цаг
  • 17-18 насны хүүхэд 8.5 цаг
  • Насанд хүрсэн хүмүүс 7-8 цаг
  • Хөгшид 5-7 цаг унтахад хангалттай гэжээ.