Жефф Безос 

Амазон компаний гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос 114,8 тэрбум долларын хөрөнгөтэй хэдий ч 1996 оны Хонда Аккорд маркийн машин унадаг байна. Энэхүү машин нь 17,8 мянган доллараар худалдаалагдаж байсан ба Безос үүнийгээ гайхалтай сайн машин гэж дүгнэжээ. 

Jeff Bezos, founder and CEO of Amazon, and a 1996 Honda Accord – the same make of car he owned after his company went public.

Дастин Московиц

Фэйсбүүк, Асана компаний үүсгэн байгуулагчдын нэг Дастин Московицийн хөрөнгө 13,4 тэрбум доллар юм. Гэсэн ч тэрээр 32 мянган долларын үнэтэй 2008 оны Волксваген R32 загварын машин хөлөглөдөг байна. 

Dustin Moskovitz and a Volkswagen R32 – the same make of car he once owned. Photos: Associated Press

Жэк Ма

Алибаба групийн үүсгэн байгуулагч тэрээр 37,3 тэрбум долларын хөрөнгөөрөө Хятадын хоёр дахь хамгийн баян хүнээр нэрлэгдсэн юм. Гэвч Жэк Ма Хятадын Роеве компаний RX5 SUV машиныг унадаг ба Алибабагийн YunOS үйлдлийн системд суурилагдсан уг машин нь 15 мянган долларын үнэтэй байна. 

Jack Ma and a Roewe RX5 SUV – the same make of car he has been known to use. Photos: Reuters/Associated Press

Ларри Пэйж 

Гүүгл компаний үүсгэн байгуулагч тэрээр 53,3 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын наймдугаарт бичигддэг юм. Гэхдээ Пэйж 23,7 мянган долларын үнэтэй 2019 оны Тоёота Приус маркийн машин унадаг байна. 

Larry Page and a fourth-generation Toyota Prius, similar to the car he owns. Photos: Associated Press

Уоррен Баффет 

Беркшир Хэтэвэй компаний гүйцэтгэх захирал Уоррен Баффет 84,2 тэрбум долларын хөрөнгөтэй ч 2014 оны Кадиллак XTS унадаг ба энэ нь 23,5 мянган долларын үнэтэй гэнэ.

Warren Buffett, who is known to have used a 2014 Cadillac XTS. Photos: Associated Press/Reuters

Элон Маск 

Тесла компаний гүйцэтгэх захирал тэрээр өөрийн компаний машинаа унадаг гэдгээрээ алдартай. Тэрээр Модель 3 загварын хамгийн эхний захиалагч байсан ба Роадстер маркийн машинаа сансарт нисгэж байжээ. 

Elon Musk pictured with a second-generation Tesla Roadster. Photos: Reuters

Стив Балмер 

Майкрософт компаний гүйцэтгэх захирал асан, Лос Анжелес Клипперс багийн эзэн Стив Баллмер 50,9 тэрбум долларын хөрөнгөтэй. Форд компаний ерөнхийлөгч Алан Малалли 2009 онд 19,5 мянган долларын үнэтэй Форд Фьюжн Хайбрид машиныг Баллмерт илгээжээ.

Steve Ballmer and a 2010 Ford Fusion Hybrid – the car he is known to use. Photos: Reuters/ Associated Press

Элис Уолтон

Уолмарт сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагч, дэлхийн хоёр дахь баян эмэгтэй тэрээр 51,6 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд 2006 оны, 40,9 мянган долларын үнэтэй Форд F-150 Кинг Ранч машин унадаг байна. 

Alice Walton and a 2010 Ford F 150 King Ranch – the type of vehicle she is known to use. Photos: Reuters/Associated Press

Билл Гэйтс 

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Гэйтс 103,8 тэрбум долларын хөрөнгөтэй ба 1988 оны Порше 959 маркийн машиныг 300 мянган доллараар худалдан авчээ. 

Bill Gates and a 1988 Porsche 959 – the make of one of the cars he owns. Photos: Reuters/Wikimedia

Марк Зукерберг 

Фэйсбүүк компанийг үндэслэгч Марк Зукерберг Акура TSX, Хонда Фит, Волксваген Голф GTI зэрэг машинтай байсан ба 2014 онд Пагани Хуайраг 1,4 сая доллараар худалдаж авчээ. Гэвч энэ нь 74,4 тэрбум долларын хөрөнгөтэй хүнд хямдхан унаа юм. 

Mark Zuckerberg and a Pagani Huayra – the make of car he is known to have bought. Photo: Reuters/Wikimedia

Эх сурвалж: SCMP