Хятадын шинжлэх ухаан, технологийн яам 6G сүлжээг хөгжүүлэх чиглэлээр хоёр баг бүрдүүлжээ. Судалгааны багт их сургууль, шинжилгээний институт, корпорациудын 37 мэргэжилтэн ажиллах юм. 

Анх 5G сүлжээг 2009 онд бүтээсэн бөгөөд 4G сүлжээнээс 20 дахин хурдан бол 6G-ын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Хятадын засгийн газар энэ оны сүүлчээр 130 мянга гаруй 5G сүлжээний станцыг идэвхжүүлж дэлхий дахиныг 5G сүлжээгээр хангах юм.

Хятад, Америк улсууд 5G сүлжээний хөгжүүлэлтээрээ өрсөлдөж байх үед Өмнөд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард анхны 5G сүлжээг нэвтрүүлсэн гэдгээ зарласан юм. 

Эх сурвалж: Reuters, Quartz