Хятадын шинжлэх ухааны академийн Кунмин амьтан судлалын хүрээлэн, Америкийн Хойд Каролинагийн их сургууль хамтран 11 сармагчны тархины генийг хүний MCPH1 генээр өөрчилжээ. Ингэхэд сармагчингуудын хариу үйлдэл хурдан болж ой санамж нь сайжирсан байна.

MCPH1 ген нь тархины хөгжил, хэмжээнд гол нөлөө үзүүлдэг бөгөөд уг ген мутацад орсноор тархи жижигрэх өвчинд хүргэдэг гэнэ.

Эрдэмтэд уг судалгааны дүнд хүний мэдрэлийн системийн доройтол, нийгмийн зан араншингийн өвчин зэргийг анагаах аргыг олох юм.

Эх сурвалж: RT, CGTN