Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин Францад хийсэн айлчлалынхаа үеэр ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзаж 15 худалдааны гэрээ хийлээ. Үүнд Хятадын тал Европын онгоц үйлдвэрлэгч Эйрбус компаниас 30 тэрбум еврогийн үнэ бүхий 300 онгоц худалдаж авах, Францын эрчим хүчний EDF компани Хятадад нэг тэрбум еврогийн салхин ферм барих зэрэг ажил багтжээ.

Мөн хөгжиж буй орнуудын эрчим хүчний зарцуулалтын асуудалд хамтран ажиллах нэг тэрбум еврогийн гэрээ, ачаа тээврийн 10 усан онгоц угсрах 1.2 тэрбум еврогийн гэрээг тус тус байгуулсан байна.

Ши Жинпин Америктай хийж буй худалдааны дайны хажуугаар Европын орнуудтай харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа ба Итали, Монако улсад айлчлал хийсэн юм. Улмаар Италид айлчлах үеэрээ Нэг бүс-Нэг зам төсөлд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Эх сурвалж: France24, NHK