Хятадын Синоген биотехнологийн компани, Юннан ХАА-ын их сургууль, Нийтийн аюулгүй байдлын яам хамтран цагдаагийн шилдэг үнэрч нохойны генийг ашиглан Куншун гэх нохойг гарган авчээ.

Ингэснээр нохдыг сургах хугацааг багасгах ач холбогдолтой гэдгийг эрдэмтэд хэлсэн байна. Куншун одоо гурван сартай бөгөөд 10 сар хүртлээ хар тамхи илрүүлэх, эд мөрийн баримт хайх зэрэг сургуулилтад хамрагдах юм.

Нохой сургалт ихэвчлэн таван жил гаруй хугацаанд үргэлжилдэг бөгөөд 500 мянга гаруй юань зарцуулагддаг байна. Харин генетикээр хувилсан нохойг сургах хугацаа бага байдаг гэнэ.

Өмнөд Солонгосын эрдэмтэд 2005 онд дэлхийд анх удаа генетикээр аргаар нохой гарган авсан бөгөөд хоёр жилийн дараа Лабрадор үүлдрийн нохдыг хувилан цагдаагийн зориулалтаар ашиглаж эхэлжээ.

Эх сурвалж: The guardian, SCMP