Хятадын улс төрийн хөдөлгөөн, газраа алдсан иргэд, Фалун Гон гэх хориотой шашны хөдөлгөөний дэмжигчдийг хамгаалдаг хүний эрхийн хуульч Ван Гуанзан гэгч нь  2015 онд баривчлагдсан юм. Үүнээс хойш тэрээр сураггүй байсан бөгөөд өчигдөр түүнд шүүхээс улсын сүр хүчинд халдсан хэргээр 4.6 жилийн хорих ял оноож хуульчийн эрхийг нь таван жилээр хаслаа. Мөн түүний эхнэр Ли Вензуг Бээжин дэх гэртээ орохыг нь хориглосон байна.

Ли Хятадын дээд шүүхэд нөхрийгөө суллахыг хүссэн өргөдөл илгээсэн бөгөөд үсээ хусаж эсэргүүцэл илэрхийлжээ. Мөн тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард 100 км газар эсэргүүцлийн жагсаал хийсэн ч цагдаа нар түүнийг таван настай хүүгийнх нь хамт түр хорогдох байранд хорьсон байна.

Хятадын засгийн газар 2015 оны долдугаар сарын еснөөс эхлэн хуулчид, хүний эрхийн тэмцэгчдийг шалгаж эхэлсэн бөгөөд 200 гаруй хүнийг баривчилж шоронд хорих, гэрийн хорионд оруулах зэрэг арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: BBC, The Guardian