Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өчигдөр ирсэн Хятадын иргэн E нь 75 Хятад иргэний гадаад паспорт болон Монголд оршин суух үнэмлэхийг олноор нь багцлан биедээ авч явжээ.

Улмаар шалгалт хийхэд Таван толгой шин ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газраас энэ сарын 31 хүртэл оршин суух зөвшөөрөл авсан байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн байна. Гадаадын иргэд Монгол оршин суух үнэмлэхийг тодорхой материал бүрдүүлж, шаардлага биелүүлснээр авдаг юм. Тодруулбал, 

  1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /хөдөлмөр эрхлэх хугацааг тодорхойлсон албан бичиг/
  2. Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/
  3. Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар  
  4. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх
  6. Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй/
  7. Мэдүүлгийн хуудас Маягт-3 / бүртгүүлэхдээ бөглөсөн бол дахин бөглөх шаардлагагүй /
  8. 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг 
  9. Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах
  10. Тэмдэгтийн хураамж