Гурван улсын хамтарсан Восток цэргийн сургуулилт Хятад, Монголын хилийн ойролцоох Оросын дорнод цэргийн бүсэд эхэллээ.

Уг сургуулилт дөрвөн жил тутам зохиогддог бөгөөд энэ удаад 300 мянган цэрэг, 36 мянган байлдааны техник, 1000 онгоц, 80 пуужин оролцож байгаа юм. Мөн Хятадын 3200 гаруй цэрэг, 1000 байлдааны техник оролцож байна. Харин Монголоос хичнээн цэрэг, техник оролцож байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Энэ удаагийн сургуулилт хамрах хүрээ, оролцож байгаа цэрэг техникийн тоогоороо ЗХУ бутарснаас хойших хамгийн том цэргийн бэлтгэл болж байгаа гэнэ. Сургуулилт ирэх Даваа гараг хүртэл үргэлжлэх юм.

Хятад, Оросын ерөнхийлөгч сургуулилт эхлэхтэй зэрэгцэн Оросын Владивосток хотод зохиогдож буй Дорнын эдийн засгийн уулзалтын үеэр уулзжээ. Тэд Орост тавьсан Америкийн хориг, Хятад Америкийн худалдааны дайн зэрэг асуудлаар ярилцсан байна.

Эх сурвалж: CNN, NHK