Хятадын засгийн газар томоохон гурван үүрэн телефоны оператор, нэг кабелийн сүлжээнд 5G сүлжээг ашиглах зөвшөөрөл олголоо.

Ингэснээр тус улс өндөр хурдны интернет, гар утасны аппликейшнаар автомат жолоодлоготой машинаа удирдах 5G сүлжээг орон даяар нэвтрүүлэх ажлаа эхлүүлж байна.

Хятадын технологийн салбарын 50 хувийг хангадаг Хуавей компани үүрэн телефоны операторуудыг 5G сүлжээнд холбох ажилд туслах гэнэ. Хуавей компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш гурван үүрэн телефоны оператортой хамтран Хятадын 40 гаруй хотод 5G сүлжээг туршсан байна.

Мөн Хуавей дэлхийн 30 орны 46 компанитай 5G сүлжээний худалдааны гэрээ байгуулж 100 мянга гаруй 5G станц худалджээ. Тэд хамгийн сүүлд өчигдөр Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх жил Орост 5G сүлжээг нэвтрүүлэх гэрээ байгуулсан байна.

Гэхдээ Америкийн Хуавейд тавьсан хоригоос болж Хятадад 5G сүлжээг хөгжүүлэхэд хүндрэл гарч магадгүй гэж зарим ажиглагчид үзэж байна.

Одоогоор Өмнөд Солонгос, Америк, Австрали, Их Британи улсууд 5G сүлжээг туршиж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: Techcrunch, SCMP