Хятадын төв банк эдийн засгаа дэмжихийн тулд банкуудын бэлэн мөнгөний нөөцийг 750 тэрбум юаниар нэмэгдүүлжээ. Энэ нь Америктай хийж буй худалдааны дайнаас үүдсэн дөрөв дэх удаагийн арга хэмжээ юм.

Мөн нэг ам.доллартай харьцах юанийн ханшийг өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хамгийн бага буюу 6.8957-р тогтоожээ. Юаний доллартай харьцах ханш энэ жил зургаан хувиар буурсан бөгөөд ийнхүү мөнгөний бодлогоо зөөлрүүлснээр цаашид ч сулрах төлөвтэй байгаа юм. 

Харин Америкийн Холбооний нөөцийн банк өнгөрсөн сард зээлийн хүүгээ гурав дах удаагаа өсгөсөн бөгөөд үүнээс болж хөрөнгө оруулагч юаниас илүү долларыг ашиглах болжээ.

Одоогийн байдлаар нэг ам.доллартай харьцах Японы иений ханш 113.9, евро 1.152, Английн фунт стерлинг 1.1312, Бразилын реал 3.8364 байгаа юм.

Эх сурвалж: Reuters, Bloomberg, CNN