Ухань хотод Бямба гарагт баригдаж эхэлсэн 1000 ортой эмнэлэг Мягмар гарагт ашиглалтад орж өнөөдөр 10:00 цагт өвчтөнүүдээ хүлээн авчээ. Энэхүү эмнэлэгт коронавирусээр халдварласан иргэдийг эмчлэх юм.

Хятадын коронавирусийн халдварын тархалт түргэсэж, нэг өдрийн дотор 769 хүн өвчилсөн ба одоогоор 132 хүн амиа алдаад байна. Уг барилга нь Хуанган төв эмнэлгийн шинэ салбар байсан ба ирэх тавдугаар сард ашиглалтанд орох байсан юм. Гэвч ийнхүү яаралтай барих дөрвөн эмнэлгийн нэгийг шилжүүлэн ашиглалтад оруулжээ.

Даваа гараг гэхэд барилгын ус, цахилгаан хангамж, интернетийг суурилуулсан байна. 

Дроноор авсан зургаас харахад дөрвөн өдрийн өмнө шав нь тавигдсан өөр нэг эмнэлгийн барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа юм. Уг эмнэлэг ирэх сарын гурванд ашиглалтад орж өвчтөнүүдээ хүлээж авахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: Ladbible