Хятадын Шандон мужийн Жинан хотод ахимаг насны эрчүүдийг гэдсээ ил гаргаж явахыг хориглолоо. Мөн нийтийн газар зодоон хийх, дараалал дайрах, хог хаях, нийгэмшээгүй нохойг салхилуулах зэргийг хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. 

Жинан хотын цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ долоо хоногт 36 градус хүртэл халах төлөвтэй байгаа юм. 

Хятадын нас тогтсон эрчүүд зуны цагт цамцаа дээш шуух, дээгүүрээ нүцгэн явах нь элбэг ба үүнийг Бээжин бикини гэж нэрлэдэг байна. Гэвч үүнийг энэ оноос эхлэн зарим хотуудад хориглоод байгаа юм. 

Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Тяньжин мужийн супермаркетад цээж нүцгэн явсан эрийг долоон доллараар торгосон байна. Үүнээс үүдэн нас тогтсон эрчүүд олон нийтийн газраар явахдаа цамц болон малгай өмсөж явдаг болж. 

Эх сурвалж: CNN