Хятадын Янцэ голын гүүрээр явж байсан автобусан дотор буудлаасаа хоцорсон зорчигч эмэгтэй жолоочид халдсанаас болж осол гарчээ. Улмаар 15 зорчигч амиа алдсан байна.

Чонгин мужийн цагдаагийн газраас олон нийтэд дэлгэсэн 10 секундийн хяналтын камерын бичлэгээс үзэхэд эмэгтэй жолоочийг гар  утсаараа цохисон бөгөөд жолооч баруун гараараа түүнийг эсэргүүцэх гэж оролдсон байна. Энэ үеэр жолооч жолоогоо зүүн тийш огцом дарсны улмаас автобус гүүрний хашлага даван гол руу унаж 70 метрийн гүнд шивжээ.
Цагдаа нарын хэлснээр автобусанд ямар нэг гэмтэл байгаагүй бөгөөд жолооч хувийн сэтгэл  хөдлөлөөсөө болж аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөөс болж осол гарсан гэнэ.
Одоогоор шумбагчид автобусыг 13 хүний цогцсын хамт голоос гаргасан бөгөөд хоёр зорчигчийн цогцсыг үргэлжлүүлэн хайж байгаа юм.Э

Эхсурвалж: CNN, ABC