Хятадын Наннинг хотын фермд цагаан баавгай шиг хэмжээтэй гахай үржүүлж байгаа гэнэ. Учир нь тус улсад гахайн ханиаднаас болж махны хомсдол үүсээд байгаа юм. 

Уг аварга гахай нь 500 кг жинтэй бөгөөд 1400 доллараар худалдаалагдах юм. Энэ нь тус хотын иргэдийн дундаж цалинг гурав нугалсантай тэнцүү байна. Гахайн хэвийн жин 125 кг байдаг ба Жилин мужийн фермерүүд ч гахайгаа 175-200 кг хүртэл нь бордож байгаа гэнэ. 

Зөвхөн жижиг фермүүд бус томоохон гахайн мах нийлүүлэгч компаниуд ч гахайныхаа жинг дор хаяж 14 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр гахайн махнаас олох ашгийг 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой байна. 

Гахайн ханиаднаас болж Хятадын гахайн тоо толгой тал хувиар буурсан ба гахайн махны үнэ өнгөрсөн наймдугаар сард 46.7 хувиар өссөн юм. Улмаар энэ онд 10 сая тонн гахайн махны хомсдолд орох магадлалтай тул том гахайн үржүүлгийг нэмэгдүүлэхийг Засгийн газраас фермерүүдэд сануулсан байна. 

Хятад нь дэлхийд гахайн махны нөөцийн тал хувийг хангадаг ба Хятадын мах хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь гахайн мах иддэг юм. 

Эх сурвалж: Dailymail, SCMP