Өчигдөр Хятадын Зэжянь мужид болсон Лекима далайн хар шуурганаас болж 28 хүн амиа алдаж нэг сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Албаныхны мэдээлснээр шуурганаас болж хөрсний нуралт үүссэн бөгөөд 10 гаруй хүн сураггүй болсон байна. Аврах албаныхан үерт живсэн жолоочдыг гаргаж авах, нурсан барилгаас иргэдийг аврах ажиллагаа явуулж байгаа юм. 

Шуурганы улмаас мод унаж 2.7 сая иргэн цахилгаангүй болсон ба 1000 гаруй нислэгийн цуцалж галт тэрэгний буудлыг хаажээ. Үүнээс гадна Шанхай хот дахь Диснейлэндийг нэг өдрийн турш хаасан байна. 

Уг хар шуурганы хүч буурсан бөгөөд 20 сая гаруй хүн амтай Шанхай хотыг чиглэж байгаа гэж албаныхан мэдээллээ. 

Энэ удаагийн шуурга Хятадад энэ жил болсон ес дэх шуурга бөгөөд цаг уурын алба Баасан гарагт нэгдүгээр түвшний аюулын дохио зарласан ч өчигдөр хоёрдугаар түвшин болгож бууруулсан байна.

Эх сурвалж: BBC, The guardian