Хятадын Ухань хотод гарсан уушгины хатгалгааны вирусийн тархалт зогссон гэж ДЭМБ мэдээллээ. Халдвар тус хотын далайн бүтээгдэхүүний захаас гарсан бөгөөд энэ сарын нэгэнд захын үйл ажиллагааг зогсоосноор халдвар цаашид тархаагүй гэнэ. 

Нууцлаг халдвар авсан хүмүүс тухайн захад ажилладаг болон байнга үйлчлүүлдэг хүмүүс байсан ба вирусийн талаар дэлгэрүүлэн судалж байгаа юм. 

Өнгөрсөн долоо хоногт уг халдвараар 41 хүн өвчилснөөс биеийн байдалд нь хүнд байсан 61 настай эрэгтэй амиа алдсан байна. Уг халдварын төрөл зүйл нь тодорхойгүй байсан ч САРС, МЕРС-ын халдвартай ижил коронавирусээр дамжсан болох нь тогтоогджээ. 

Эх сурвалж: SCMP