Хятадын Кайюан хотод Лхагва гарагт болсон 23 метр секундын хурдтай хар салхины улмаас зургаан хүн амиа алдаж 190 хүн бэртсэн гэж Синьхуа агентлаг мэдээллээ. 

Гамшгийн улмаас 63 хүн эмнэлэгт хүргэгдсэн ба 1600 гаруй оршин суугчид орон гэрээ орхин түр хорогдох байранд хүргэгджээ. Одоогоор цагдаа, гал унтраах анги, эмнэлэг, цахилгаан станцын 800 гаруй ажилтан 210 гаруй хүнийг нурсан барилга дороос гаргаж авсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Уг хар салхины улмаас хотын 9900 оршин суугч тог цахилгаангүй болсон ба аж үйлдвэрийн паркад хамгийн их хохирол учирчээ. Хотын захиргааны мэдээлснээр хар салхи 15 минут үргэлжилсэн ч 4300 гаруй байшин, барилга, 100 га тариан талбай сүйдсэн байна. 

Эх сурвалж: CNN, Xinhua