Хятадын автономит бүс нутаг Гуаншид химийн байгууламж дэлбэрч дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн гэмтжээ. 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба хоёр хүний биеийн байдал хүнд байна. Одоогоор аврах ажиллагаа явагдаж байгаа ба гэмтсэн, амиа алдсан хүний тоо цаашид өсөх магадлалтай юм. 

Хятадад сүүлийн жилүүдэд хэд хэдэн үйлдвэрийн осол гарсан байна. Тухайлбал гуравдугаар сард тус улсын зүүн хэсэгт химийн байгууламж дэлбэрч 78 хүн амиа алджээ. Мөн долдугаар сард Хенан мужийн хий боловсруулах үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж 18 хүн гэмтсэн ба 12 хүн сураггүй болсон юм. 

Эх сурвалж: Sputnik news, RT