Хятадын Бээжин, Шанхай хотын цагдаагийн газар хүнийг биеийн хэлбэр, алхаагаар нь таньдаг хяналтын камерын программ ашиглаж эхэллээ. Хиймэл оюун ухааны технологийн Уотрикс компаний бүтээсэн уг программ нь энгийн хяналтын камерын бичлэг дээр тулгуурлан ажилладаг бөгөөд ямар нэг тусгай камер шаардлагагүй гэнэ.

Энэхүү программ нь 50 метр хүртэлх зайнаас хүний алхааны урт, хэмнэл, хурд, хөл, ташааны өнцөг, явган суултын байдал зэргийг тодорхойлдог ба 10 минутын дотор нэг цагийн хяналтын камерын бичлэгийг шалгах чадалтай байна.

Энэ нь нүүр царай таних программтай адил үр дүнтэй биш ч 94 хувийн баталгаатай мэдээлэл гаргадаг юм байна. Харамсалтай нь уг программыг хяналтын камерт шууд ашиглах боломжгүй аж.

Хятад одоогоор нэг тэрбум иргэдийнхээ нүүр царайг бүртгэсэн байдаг ба 2017 онд Анхуй мужийн 70 мянган оршин суугчийн дуу хоолойг бүртгэж хоолойгоор таних систем туршиж байжээ.

Эх сурвалж: Business insider, ABC