Нохой үржүүлэгч Бан гэгч шинээр авсан хоёр нохойдоо Ченгуан, Шигуан гэх нэр өгсөн тухайгаа WeChat-даа нийтэлсэн байна. Гэвч түүнийг цагдаа нар хуулийн байгууллагын ажилтнуудыг доромжилсон гэх үндэслэлээр баривчилжээ.

Учир нь Ченгуан гэдэг нь хөнгөн зэргийн гэмт хэргийг шийддэг ажилтныг хэлдэг бол Шигуан нь албаны бус нийгмийн ажилтнуудыг нэрлэдэг байна.

Бан эдгээр нэрийг тоглоомоор нохдодоо өгсөн бөгөөд хууль бус гэдгийг мэдээгүй гэж мэдүүлсэн ч албаныхан түүнийг хот төлөвлөлтөд сэтгэл зүйн үүднээс томоохон хохирол учруулсан гээд Шианяан хотын хорих газарт 10 хоног саатуулахаар болжээ.

Эх сурвалж: BBC, Sixthtone