Канадын ерөнхий сайд Жастин Трюди Хятад улсад суух Канадын элчин сайд Жон МакКуллим эргүүлэн татахаар боллоо. Трюди уг шийдвэрийнхээ шалтгааныг мэдэгдээгүй ч МакКуллим Канадад баривчлагдсан Хуавей компаний санхүүгийн менежер Мэн Ванзоуг суллахыг хүссэнийхээ төлөө ажлаасаа халагдсан байж магадгүй гэнэ.

МакКуллим ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа Мэн Ванзоугийн талаар хэлсэн зүйлдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Шинэ элчин сайд томилогдох хүртэл түүний ажлыг Хятад дахь Канадын дипломат албаны дарга гүйцэтгэх гэнэ.

Канадын засгийн газар өнгөрсөн сарын нэгэнд Америкийн захиалгаар Хуавей компаний санхүүгийн менежер Мэн Ванзоуг Ираны хоригийг зөрчсөн гэж үзэн баривчилсан юм.

Тэрээр энэ сарын 30 хүртэл батлан даалтад гарсан бөгөөд өндөр хамаалалт дор гэрийн хорионд байгаа гэнэ. Америкийн тал энэ сарын эхээр Мэн Ванзоуг шилжүүлж авна гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнд Иранд тавьсан эдийн засгийн хоригийг зөрчсөн хэрэг хүлээлгэх юм байна.

Харин Хятадын тал Канадын дипломат асан Майкл Корвин, Хойд Солонгосын бизнесийн асуудал хариуцсан төлөөлөгч Майкл Спавор нарыг Хятадын үндэсний аюулгүй байдалд халдахыг завдсан хэргээр баривчлаад байгаа юм. Мөн энэ сарын эхээр хар тамхи худалдаалахыг завдсан хэргээр баривчлагдсан Канадын иргэн Роберт Лоуд Шелленбергт цаазын ял оноосон байна.

Хятадын тал Мэн Ванзоуг баривчилсан явдал нь Хятадын технологийн компаниудын хүчийг бууруулах гэсэн Америкийн оролдлого гэж үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC, RT