Хятадын хамгийн анхны Нанюан нисэх буудлыг энэ сарын 25-нд албан ёсоор хаалаа. Учир нь Нанюан нисэх буудлын үйл ажиллагааг тус өдөр нээлтээ хийсэн 11.5 тэрбум долларын өртөгтэй Хятадын хамгийн том Дашинг нисэх буудал руу шилжүүлэхээр болсон юм. 

Нанюан нисэх буудлын сүүлчийн нислэгийг Хятадын нэгдсэн нисэх компаний онгоц энэ сарын 25-нд 22:00 цагт үйлдсэн ба Бямба гараг гэхэд хаалгыг нь хаасан байна. 

Хятадын хэвлэлийн мэдээлснээр тус нисэх буудлыг агаарын тээврийн музей болгон ашиглах юм. Орчин цагийн өндөр технологийн Дашинг нисэх буудалтай харьцуулахад Нанюан нь хоцрогдсон загвартай байна. 

Image result for daxing airport
Зураг: Дашинг нисэх буудал

Гэсэн ч олон мянган иргэд нисэх буудлыг хаагдсаны дараа хүндэтгэл үзүүлэхээр очжээ. Нанюан нисэх буудал нь 1910 онд нээгдсэн ба дэлхийн хоёр дайн, Хятадын иргэний дайны нүүрийг үзжээ. 

Мөн 1949 онд Хятад улс байгуулагдсны дараа Коммунист намын агаарын хүчний анхны дивиз Нанюан нисэх буудлаас хөөрсөн байна. Үүнээс гадна 1971 онд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинжер ерөнхийлөгч Ричард Никсоны түүхэн айлчлалын талаар ярилцахаар Хятадад нууцаар ирэхдээ Нанюан нисэх буудалд газардаж байжээ. 

Эх сурвалж: CNN, RADII